Dark Light
Спорт | 2026-05-03

ДУШАНБЕ ИХ ДУУЛГААС МОНГОЛЫН БАГ 2-Р БАЙРТ ЖАГСАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Тажикистан улсын Душанбе хотод зохион байгуулагдаж буй энэ жилийн 4 дэх их дуулга болох “Душанбе их дуулга”-д Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож байна.

Одоогийн байдлаар Б.Ганхайч алтан медаль, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртсэнээр хоёр өдрийн дараах байдлаар медалийн чанараар Монгол Улс хоёрдугаар байрт жагсаж байна.

Өнөөдөр тэмцээний хүнд жингийн барилдаанууд үргэлжлэн явагдах бөгөөд хэсгийн барилдаан 15:00 цагаас эхэлнэ.

Дараах тамирчид дэвжээнд гарна:

  • -78 кг: О.Хүслэн
  • +78 кг: А.Адьяасүрэн, Д.Номинзул
  • -100 кг: Б.Хүдэрчулуун
  • +100 кг: Ө.Пэрэнлэйжамц

Монголын багт амжилт хүсье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10