Dark Light
Спорт | 2026-05-06

ОРОСЫН ХОЛИМОГ ТУЛААНЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХ ЭРХТЭЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон Улсын Холимог Тулааны Холбоо (IMMAF)-ны Захирлуудын зөвлөлийн санал нэгтэй шийдвэрээр ОХУ-ын Холимог тулааны холбооны гишүүнчлэлийн эрхийг албан ёсоор сэргээлээ.

Ингэснээр ирэх 08 дугаар сарын 17–23-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдах 2026 оны Өсвөр үеийн Дэлхийн аваргын тэмцээнээс эхлэн Оросын Холбооны Улсын баг тамирчид өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан Олон Улсын Холимог Тулааны Холбооноос Ажлын хэсэг томилж ОХУ-ын баг тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд үе шаттайгаар буцаан оролцуулах үйл явцыг эхлүүлээд байна.

Холимог тулааны Залуучууд, Насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын тэмцээн энэ оны 11 дүгээр сард Гүрж улсын нийслэл Тбилиси хотод зохион байгуулагдана.

ОХУ-ын холимог тулаанчид 2022 оны 03 сарын 01-нээс хойш Олон Улсын Холимог Тулааны Холбооны тэмцээнүүдэд оролцоогүй билээ.


Эх сурвалж | Монголын Холимог Тулааны Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10