Ирэх 6 дугаар сарын 19-21-ны өдрүүдэд AIC STEPPE ARENA-д зохиогдох “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн “Улаанбаатар их дуулга”-д оролцохоор мэдүүлсэн ОХУ-ын багийг ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА, ИХ ДУУЛГЫН 10 удаагийн аварга ИНАЛ ТАСОЕВ тэргүүлэн ирэх нь батлагдав.
ОХУ-ын багт дэлхийн аварга Арман Адамиан, Тимур Арбузов, олимпын хүрэл медальт Мадина Таймазов нар багтжээ.
Харин Япон улсаас Олимпын аварга, Дэлхийн 5 удаагийн аварга Абэ Үта, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Санширо Мурао, Дэлхийн аварга Рюүжү Нагаяама, Дэлхийн аварга Такеоки Такеши тэргүүтэй хүчирхэг баг Улаанбаатарт хүрэлцэн ирж байна.
Тасалбарыг shoppy.mn-с
АДМИН







Спорт






