Dark Light
Спорт | 2026-05-09

МҮБХ-НЫ АНУ ДАХЬ САЛБАР ХОЛБОО ТАМГА ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний бөхийн холбооны АНУ дахь салбар холбоо НҮТББ нь 2026 оны 04-р сарын 04 ний өдөр Вашингтон хотод байгуулагдаж салбар холбооны Тэргүүнээр Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол улсын начин Л.Нямсүрэн, дэд тэргүүн сумын заан А.Амарбаяр болон удирдах зөвлөлийн 9 гишүүнийг сонгож, дүрмээ баталсан билээ. 
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав өнөөдөр буюу 2026 оны 05-р сарын 09-ний өдөр МҮБХ-ны АНУ дахь Салбар холбооны гэрчилгээ, тамгыг тус холбооны төлөөлөлд албан ёсоор гардуулан өгч, хамтын ажиллагааны уулзалтыг хийлээ. 
Тус уулзалтад ГХЯ-ны Консулын газрын хилийн чанад дахь ТББ-ыг хариуцсан зөвлөх О.Эрдэнэсамбуу МҮБХ-ны АНУ-ын салбар холбооны Улаанбаатар хот дахь төлөөлөгч Ж.Дэвшил нар байлцаж тамга, гэрчилгээг гардан авлаа. 
Тус холбоо нь АНУ-д ажиллаж, амьдарч буй бөх сонирхогчид болон бөхчүүд нэгдэн үндэсний уламжлалт бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудын үндэсний бөхөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, Монгол хэл, соёл, уламжлалыг спортын орчноор дамжуулан өвлүүлэх зорилго тавин ажиллах юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10