Баянзүрх хайрханы хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Нэгдэл клуб, Цацрах Хангай ХХК, Цэлмэг дижитал сургууль, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Тэргүүн Богд дэвжээ, Нэгдэл клуб, Бай Хөндий Цамхаг ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Топ Нобел Тур ХХК, Миг Групп, Завхан Даян дэвжээний бөх, аймгийн начин Б.Сундуйжав нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Сосорбарам, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан О.Чадалбат нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн начин Б.Сундуйжавт, “Улсын цолд ойрхон бөхийн шагнал”-ыг аймгийн арслан М.Баяржавхланд тус тус гардуулсан юм.
Дараагийн барилдаан тавдугаар сарын 17-ны ням гарагт 13:00 цагаас “Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.
|
Эх сурвалж
| НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
|
Б.АМАРТҮВШИН







Спорт







