Монголын үндэсний бөхийн холбооноос 2026 оны тавдугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулах үйл ажиллагаа, барилдааны энэ долоо хоногийн хуваарийг танилцууллаа.
Хуваарийн дагуу тавдугаар сарын 15-ны баасан гарагийн 10:00 цагт МҮБХ-ны Аравдугаар Их Эе хурал болох юм.
Мөн тавдугаар сарын 17-ны ням гарагийн 13:00 цагт “Алтан жолоо групп” ХХК-ийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан зохион байгуулагдана.
Харин өмнө нь тавдугаар сарын 16-ны бямба гарагт товлогдоод байсан Даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдааны тов зохион байгуулагч талын хүсэлтээр өөрчлөгдсөн талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.








Спорт




