Ховд бөхийн дэвжээтэй хамтран Аймгийн арслан Гомбожавын Цэдэнбал захиралтай “Залаа Алтай” ХХК “Хан Жаргалант хайрхны хишиг" үндэсний бөхийн барилдаанаа зохион байгууллаа. Тус барилдаанд Монгол улсын заан Б.Бат-Өлзий улсын начин Г.Дармаажанцан нараар магнайлуулсан хүчит 64 бөх хүч чадал, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдсанаас Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн заан Отгонбаярын Чадалбат үзүүрлэлээ.
Их шөвөгт Мөст сумын харьяат аймгийн арслан Цэвээнпүрэвийн Адъяа, Манхан сумын харьяат аймгийн начин Гончигсүрэнгийн Батзориг нар шалгарлаа.
Барилдааны үеэр Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн залуу заан О.Чадалбатад Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн алдарт уяач, "Баруун жонон" ХХК-ийн захирал З.Энхболд 2 өрөө орон сууц бэлэглэж, амжилт хүсэж баяр хүргэлээ.

|
Эх сурвалж
| Ховд дэвжээ
|
АДМИН







Спорт







