Dark Light
Спорт | 2026-05-15

МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ Х ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит 10 дугаар Их Эе хурал яг одоо Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байгаа бөгөөд тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос одоогоор 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хурлаар:
1. МҮБХ-ны тэргүүний тайлан
2. Хяналтын зөвлөлийн тайлан
3. Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын мэдээлэл
4. МҮБХ-ны Дүрэм батлах
5. Бусад
5.1. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Аймгийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдийн цол, эрэмбийг тусгасан асуудлаар мэдээллийг сонсож хэлэлцэх мөн улсын баяр наадамд 3 болон 4 давсан бөхчүүдийн эрэмбийг ямар журмаар тооцож байгааг тодруулах
5.2. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн ажиллах журмыг танилцуулж, хэлэлцүүлэх
5.3. Гадаад улсад байгуулагдаж буй салбар холбоодын мэдээлэл.
5.4. Баяр наадмын товыг тогтоосон асуудлаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд санал өгөх
6. Сонгууль:
6.1. МҮБХ-ны Тэргүүнийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
6.2. Тэргүүлэгч гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
6.3. Барилдааны зөвлөлийн гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
6.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох. /дүрэмтэй уялдуулна/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10