МҮБХ-ны аравдугаар " ИХ ЭЕ" хурлын 140 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Ц. Магалжав МҮБХ-ны тэргүүнээр улиран сонгогдлоо. Энэ талаар Ц.Магалжаваас тодрууллаа. Тэрээр:
-Үндэсний бөх гэсэн их айлын эд эс болсон төлөөлөл, бөхчүүд, дэг жаягийн багийн төлөөлөл, бүх төлөөлөгч маань итгэл хүлээлгэсэн. Дараа дараагийн ажлуудаа анхаарч, хичээж хийнэ.
Үндэсний бөхийн холбоо дангаараа хийж хэрэгжүүлж чадах ажлууд бий. Улсын баяр наадмын бүртгэл, аймгийн баяр наадмын бүртгэл гэхээр МҮБХ бусад хороо, салбар нэгжтэй хамтарч ажиллах ийм зүйс байна. Сумын болон аймгийн баяр наадам үзэгчээ алдаж, найраа будилаан гарч байгаа гэдэг асуудал, допингийн зөрчил гэдэг зүйл дээр МҮБХ бодлого гаргана.
Сүүлийн дөрвөн жил аж ахуйн төрлийн ажил эхэлсэн. Одоо юу хийх вэ гэвэл нийгэмд ёс суртахууны асуудал нийтээрээ сайнгүй байгаа гэж үзэж байгаа. Шинэ залуу бөхчүүд өөрийнхөө үеийн залууст Монгол эр хүн ямар байх вэ? Монгол бөх хүн ямар байх вэ? гэдгийг үлгэрлэх ажлыг хийх хэрэгтэй. Ирэх дөрвөн жилийн хугацаанд МҮБХ соён гэгээрлийн ажлыг түлхүү хийнэ. Контент нэвтрүүлэг бэлтгэхээс гадна өсвөр үеийн хүүхдүүдэд бага наснаас нь үндэсний бөхөөр дамжуулан үндэсний өв соёлыг өвлүүлэх ажлыг хийнэ гэв.
Б.АМАРТҮВШИН







Спорт







