Dark Light
Спорт | 2026-05-16

АРСЛАН ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААН 17-НД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

"Алтан Жолоо” группийн “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын “Арслан” цолны хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан энэ сарын 17-нд Монгол Бөхийн Өргөөнд болно.

Тус барилдаан 18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд тавдугаар сарын 17-ны өдрийн 13:00 цагаас эхлэх юм.

Энэ жилийн барилдааны шагналын сан өндөр бөгөөд түрүүлсэн бөх 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 5 сая төгрөгийн бай шагнал хүртэнэ.

Барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны түнш “Алтан Жолоо” группийн “Арвайн Үндэс” ХХК зохион байгуулж, Khan beer ивээн тэтгэж байна.

Барилдах бөхчүүд цахимаар бүртгүүлэх бөгөөд үзэгчид мөн онлайнаар тасалбараа захиалан авах боломжтой аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10