МҮОХ-ны удирдлагууд Азийн таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Sang Jin KIM болон Taekwondo Promotion Foundation-ийн захирал Kim Jung-Heon нарыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол Улсад олимпын оноо олгох өндөр чансаатай “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах эрх олгосонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.
Мөн Монгол Улсад таеквондогийн бэлтгэлийн бааз байгуулах, виртуал таеквондог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Энэ хүрээнд Азийн таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Sang Jin KIM бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Ташрамд дурдахад, 2026 оны тавдугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын оноо олгох таеквондогийн өндөр чансаатай “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээн нь тулаан, тоот дасгал болон паратаеквондогийн төрлүүдээр явагдах бөгөөд Азийн 43 орны 1318 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцож байна.
АДМИН







Спорт







