Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын алба хаагчдын “Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг Хар тамхитай тэмцэх алба, Гэмт хэрэг, зөрчил шалгах алба хамтран /20626.05.27/ амжилттай зохион байгууллаа.
Алба хаагчдын бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг сорихын зэрэгцээ хамт олны нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд төв, орон нутгийн 26 анги байгууллагын 147 тамирчин оролцож өрсөлдсөн юм.
Тамирчид эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
Багийн нийлбэр дүнгээр:
- "Тэргүүн байр"-т Тээврийн цагдаагийн алба;
- "Дэд байр"-т-Дотоодын цэргийн 809 дүгээр анги;
- "Гутгаар байр"-т Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл, медалиар шагнагдлаа.
АДМИН







Спорт






