Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Аймгийн арслан Д.Жанцан, Г.Батпүрэв, С.Мөнхсүх, М.Энхтайванбаатар нарын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Кеестон Ресурс ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Мөнхбатын Цэрэн түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Азийн Идэр Цамхаг ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Пүрэвдоржийн Хүрэлбаатар үзүүрлэв.
Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Эрхэмбаяр нар шалгарлаа.
Дунд шөвөгт аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, аймгийн арслан О.Төрбат, аймгийн заан О.Доржсамбуу нар үлдэв.
Тус барилдаан түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Дараагийн барилдаан маргааш буюу тавдугаар сарын 31-ний ням гарагт 11:00 цагаас Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.



АДМИН







Спорт






