Dark Light
Спорт | 2026-06-04

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН МАРГААШ ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн төвийн бүсийн хурдан морины уралдаан 2026 оны 06 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Даланзадгад сумын Морь барианы газарт зохион байгуулагдана.

Маргааш буюу 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Тод Манлай Уяач Намдaгийн Хүрлээгийн Цолны мялаалга наадам болно. Хурдан морины уралдаан дараах хуваарийн дагуу явагдана.
  • 06:00–08:30 – Соёолон насны морьдын уралдаан
  • 09:00–11:30 – Их насны морьдын уралдаан
  • 12:00–13:00 – Нээлтийн үйл ажиллагаа
  • 14:30–17:00 – Сонгомол дээд насны морьдын уралдаан
  • 18:00–19:00 – Шагнал гардуулах ёслол
Мөн Их нас, Соёолон нас, Сонгомол дээд насны ангилалд түрүүлсэн хурдан морины бай шагналд мотоцикл гардуулна.
Харин 06 дугаар сарын 06-ны өдөр Хязаалан, Сонгомол хязаалан, Шүдлэн, Сонгомол шүдлэн, Даага, Сонгомол даага насны морьдын уралдаан үргэлжлэх юм.
 
Хөтөлбөр – 2026.06.06
  • 06:00 – Хязаалан насны морьдын уралдаан
  • 08:00 – Сонгомол хязаалан насны морьдын уралдаан
  • 09:30 – Шүдлэн насны морьдын уралдаан
  • 12:00 – Сонгомол шүдлэн насны морьдын уралдаан
  • 13:30 – Даага насны морьдын уралдаан
  • 15:30 – Сонгомол даага насны морьдын уралдаан
  • 18:00 – Шагнал гардуулах, хаалтын үйл ажиллагаа болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16