Dark Light
Спорт | 2026-06-05

ЦЭРГИЙН НААДМЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам 2026" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан зургаадугаар сарын 06-ны 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ.
ЖИЧ: Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2025 оны намраас 2026 оны зургаадугаар сар хүртэлх барилдааны чансаа https://www.devjee.mn/chansaa харгалзан:
  • Аймаг, цэргийн арслан 99
  • Аймаг, цэргийн заан 25
  • Аймаг, цэргийн харцага 8
  • Аймаг, цэргийн начин 64
  • Сумын цолтон, залуу бөх 60 бөх оролцон барилдана.

Оролцох боломжгүй бөхийн оронд Хүндэтгэх шалтгаанаар бусад барилдаанд оролцоогүй бөхчүүд нөхөн оролцоно. Нөхөн оролцох бөхчүүдийг Emongolia-аар нотлогдсон эмнэлгийн бичгийг үндэслэн оролцуулна. Барилдах бөхчүүд 50.000 төгрөгийн хураамж төлнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16