Dark Light
Спорт | 2026-06-05

Э.ОДГЭРЭЛ ОРОСЫН ТАМИРЧИНГ ЯЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өрсөлдөж буй Монголын 3 тамирчны нэг болох энэ оны U23 ангиллын Азийн АШТ-ий мөнгөн медальт Э.Одгэрэл хэсгийн эхний барилдаандаа ОХУ-ын тамирчин Олеся Безугловаг 10:4-ийн харьцаатайгаар хожив. Безугловагийн хувьд, 2024 онд U23 ангиллын Европын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин юм.
Манай тамирчны дараагийн учраа ДАШТ-ий 3 мөнгө, 1 хүрэл медальт, Азийн АШТ-д дөрвөнтөө түрүүлсэн, Казахстаны Жамила Бакбергенова байх болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16