Dark Light
Спорт | 2026-06-06

“NEWPORT INTERNATIONAL POLO SERIES” ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ОРОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АНУ-ын Роүд Айленд мужид зохион байгуулагдах “Newport International Polo Series” олон улсын тэмцээнд Монголын пологийн баг оролцох гэж байна. Монголын баг тус нэр хүндтэй олон улсын цуврал тэмцээнд оролцож буй анхны тохиолдол болж байгаа бөгөөд АНУ-ын багтай өрсөлдөнө.
“Newport International Polo Series” нь АНУ-ын Роүд Айленд мужид жил бүр зохион байгуулагддаг олон улсын пологийн тэмцээн бөгөөд дэлхийн олон орны шигшээ багууд оролцон өрсөлддөг уламжлалтай. Тус тэмцээнийг зохион байгуулагч Newport Polo нь 1876 онд байгуулагдсан АНУ-ын анхны пологийн клуб болох түүхт "Westchester Polo Club"-ийн уламжлалыг үргэлжлүүлэн хадгалж буй байгууллага бөгөөд АНУ-ын Пологийн холбооны үүсгэн байгуулагч гишүүдийн нэг аж.
Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 6
Цаг: 17:00 цаг
Байршил: Newport Polo Grounds, Portsmouth, Rhode Island

Эх сурвалж | АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10