Dark Light
Спорт | 2026-06-08

ДАШТ-ИЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД: РОНАЛДУГИЙН ЗУРГАА ДАХЬ ДЭЛХИЙН АВАРГА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

FIFA World Cup буюу Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн баг бол Бразилын шигшээ юм. Тэд 1958, 1962, 1970, 1994, 2002 онуудад аваргын цом хүртэж, нийт таван түрүүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Харин Германы болон Италийн шигшээ багууд тус бүр дөрөв, Аргентин гурав, Франц хоёр, Уругвай хоёр, Англи болон Испани тус бүр нэг удаа дэлхийн аварга болж байжээ.

Дэлхийн аваргын алдарт “Алтан дагина” цомыг хамгийн олон буюу гурван удаа өргөсөн цорын ганц тоглогч нь Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле юм. Мөн Бразил улс нь ДАШТ-ий бүх тэмцээнд тасралтгүй оролцсон цорын ганц улс хэвээр байна.

ДАШТ-ий түүхэн дэх мэргэн буучдын жагсаалтыг Германы довтлогч Мирослав Клозе 16 гоолоор тэргүүлдэг. Түүний араас Бразилийн Роналдо Назарио 15, Германы Герд Мюллер 14, Францын Жюст Фонтейн 13, Аргентины Лионель Месси 13, Францын Килиан Мбаппе 12, Бразилийн Пеле 12 гоолтойгоор бичигддэг.

2026 оны дэлхийн аваргад 20-оос доош насны 22 тоглогч оролцож байна. Тэдний хамгийн залуу нь Мексикийн шигшээ багийн хагас хамгаалагч Гилберто Мора бөгөөд тэмцээн эхлэх өдөр 17 нас 240 хоногтой байх юм. Тэрээр 2025 онд 16 настайдаа Мексикийн шигшээ багийн төлөө албан ёсны тоглолтод оролцсон хамгийн залуу тоглогч болсон бөгөөд Мексикийн хөлбөмбөгийн ирээдүй хэмээн үнэлэгдэж байна.

Нөгөө талд хамгийн ахмад оролцогчдын нэг нь Шотландын шигшээ багийн хаалгач Крэйг Гордон юм. Тэрээр 43 нас 162 хоногтойдоо дэлхийн аваргын тэмцээнд оролцох гэж байна. FIFA-гийн мэдээллээр энэ удаагийн тэмцээнд 40-өөс дээш насны долоон тоглогч багтжээ.

Ахмад тоглогчдын жагсаалтад:

• Криштиану Роналду — 41 настай (6 дахь ДАШТ)
• Гильермо Очоа — 40 настай (6 дахь ДАШТ)
• Мануэль Нойер — 40 настай (5 дахь ДАШТ)
• Лука Модрич — 40 настай (5 дахь ДАШТ)
• Лионель Месси — 38 настай (6 дахь ДАШТ)

Энэ удаагийн ДАШТ-д нийт 891 тоглогч анх удаа оролцож байгаа нь тэмцээний шинэ үе эхэлж байгааг илтгэнэ. Харин тэмцээнд оролцож буй тоглогчдоос хамгийн өндөр хөрөнгөтэй нь Португалын супер од Криштиану Роналду бөгөөд түүний хөрөнгийг 1.2-1.4 тэрбум ам.доллар орчим гэж үнэлжээ.

Ийнхүү 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн домог болсон ахмад тоглогчид, шинэ үеийн авьяастнууд нэгэн тайзан дээр өрсөлдөх онцлогтой болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10