Ирэх долоодугаар сард Монгол Улсад хүч чадал, ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьсон олон улсын хэмжээний спортын наадам болох “ARA POWER CUP 2026” тэмцээн зохион байгуулагдана.
Тэмцээн нь гурван спортын төрлөөр явагдах бөгөөд дэлхийн шилдэг тамирчид 90 мянган ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм. Эр зориг, хүч чадал, өрсөлдөөний уур амьсгал, үндэсний өв соёл нэгэн тайзан дээр нэгдэж, олон улсын тамирчид ур чадвараа сорин өрсөлдөнө.
“ARA POWER CUP 2026” тэмцээн 2026 оны долоодугаар сарын 15-19-ний өдрүүдэд Архангай аймгийн Ара комплекс цогцолборт болох бөгөөд тэмцээнийг үзэхээр дотоод, гадаадын олон зочин, спорт сонирхогчид хүрэлцэн ирэхээр байна.
Зохион байгуулагчид иргэд, спортын хорхойтнуудыг Архангай аймагт хүрэлцэн ирж, аваргууд тодрох агшныг хамтдаа үзэхийг урьж байна.
Б.АМАРТҮВШИН







Спорт







