Dark Light
Спорт | 2026-06-09

ACFA INVITATIONAL BLITZ ТЭМЦЭЭН БОЛОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн шатрын холбооны академийн Монгол дахь салбар Улаанбаатарт үүд хаалгаа нээж буйг тохиолдуулан энэхүү шатрын тойргийн түргэн тоглолтын тэмцээн өчигдөр болов.

Тэмцээнд гавьяат тамирчин, Монголын анхны Их мастер Б.Хатанбаатар, гавьяат тамирчин, Их мастер Ц.Батчулуун, ОХУ-ын Их мастер, саяхан болж өнгөрсөн 21 дэх Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Цыдыпов Жамсран, Монгол Улсын 33 дахь аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУМ М.Амилал болон тус академийн шилдэг сурагчдын нэг А.Мичид нар өрсөлдлөө.

Тэмцээний тэргүүн байрт ОХУ-ын Их мастер Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Ц.Жамсран, II байрт гавьяат тамирчин, Их мастер Б.Хатанбаатар, III байрт гавьяат тамирчин, Их мастер Ц.Батчулуун орлоо. ACFA буюу Азийн Шатрын Холбооны Академи нь дундад Азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад энэ жилээс албан ёсны эрхтэйгээр ажиллаж эхэллээ. Академийн Монгол дахь салбарыг МУГТ, Их мастер А.Энхтуул үүсгэн байгуулж, олон улсын туршлагыг эх орондоо нэвтрүүлж байна.

Тэрээр хорин нэгэн насандаа Азийн Шатрын Холбооны гадаад харилцааны албанд ажилладаг байсан бөгөөд өдгөө Монгол Улсад Азийн Шатрын Холбооны Академийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэнд тус холбооны Ерөнхийлөгч Шейх Султан бин Халифа Аль Нахьяан баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10