Dark Light
Спорт | 2026-06-10

ОХУ-ЫН ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ 2027 ОНЫ ХОККЕЙН ДАШТ-Д БАГТСАНГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Олон Улсын Хоккейн Холбоо (IIHF) 2027 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох багуудын албан ёсны хэсгийн хуваарилалтыг зарлалаа. Харамсалтай нь, өнгөрсөн сард ОХУ-д тавиад байсан бүх нийтийн хоригийг албан ёсоор цуцалсан ч энэ удаагийн ДАШТ-ий багуудын жагсаалтад Оросын шигшээ багийг багтаасангүй.

Тус тэмцээн нь 2027 оны 5 дугаар сарын 14-нөөс 30-ны хооронд ХБНГУ-ын Дюссельдорф болон Манхайм хотуудад зохион байгуулагдах юм.

ОХУ-ыг 2022 онд Украин руу халдсанаас хойш IIHF-ийн тэмцээнүүдээс бүрмөсөн хасаад байсан билээ. Улмаар Оросын Хоккейн Холбоо уг шийдвэрийг эсэргүүцэн Сахилгын зөвлөлд гомдол гаргаснаар, тус зөвлөл өнгөрсөн сард Орос болон Беларусийн багуудад тавьсан бүх нийтийн хоригийг хүчингүй болгосон юм.

Гэвч IIHF-ийн зөвлөлөөс ОХУ-ыг тэмцээнд шууд автоматаар эргүүлэн авахгүй бөгөөд цаашид тэдний оролцоог "Тэмцээн тус бүрээр нь аюулгүй байдал, зохион байгуулалтын нөхцөл байдалд тулгуурлан тусад нь хянан шийдвэрлэнэ" гэдгээ мэдэгдсэн. Үүний үр дүнд 2027 оны ДАШТ-д Оросын багийг оруулахгүй байх захиргааны шийдвэр гарчээ. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол тэд ДАШТ-ийг 6 жил дараалан өнжихөөр байна.

Энэ удаагийн тэмцээний өөр нэгэн онцлох үйл явдал нь Украины эрэгтэйчүүдийн шигшээ баг доод дивизионоос шалгарч, 2007 оноос хойш буюу 20 жилийн дараа анх удаа дэлхийн шилдэг 16 баг өрсөлддөг "Элит" дивизонд тоглох эрхээ авсан явдал юм. Тэд А хэсэгт талбайн эзэн Герман, Финланд, Швед зэрэг дэлхийн шилдэг багуудтай хамт багтжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16