Dark Light
Спорт | 2026-06-10

НЬЮ-ЙОРК НИКС ХОЖИГДСОНЫ ДАРАА ТАСАЛБАРЫН ҮНЭ 70%-ИАР БУУРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Нью-Йорк Никс баг талбай дээрээ Сан-Антонио Спөрс багт хожигдож, цувралын харьцаа 2-1 болсны дараа НБА-гийн Финалын 4 дэх тоглолтын тасалбарын үнэ хоёрдогч зах зээл дээр 70 хувиар огцом унав.

Алдарт Мэдисон Скуэр Гарден (MSG) ордонд 27 жилийн дараа анх удаа зохион байгуулагдсан Финалын 3 дахь тоглолтын өмнө тасалбарын доод үнэ 13,000 ам.доллар давж, түүхэн дээд хэмжээндээ хүрээд байсан юм. Гэвч Никс баг тус тоглолтод хожигдсоноор тасалбар борлуулалтын үнийн "хөөс" хагарчээ.

Гадагшаа нисээд тоглолт үзэх нь илүү хямд байна

Тасалбар борлуулалтын "TicketData"-ийн мэдээлснээр, өнөөдөр болох 4 дэх тоглолтыг үзэх хамгийн хямд тасалбар 3,900 ам.доллар болон буурчээ. Хэдийгээр энэ нь өндөр үнэ боловч хэдхэн хоногийн өмнөхөөс даруй 3 дахин хямдарсан үзүүлэлт юм.

Нью-Йоркийн фанатуудын хувьд MSG-д суудал захиалснаас Сан-Антонио хот руу нэгдүгээр зэрэглэлийн (First Class) нислэгээр нисэж, тэнд очоод 5 дахь тоглолтыг үзсэн нь хамаагүй хямд тусаж байгааг эх сурвалжууд онцолж байна. Спөрсийн талбайд болох тоглолтын хос тасалбарыг одоогоор 2,000 орчим доллараар авах боломжтой байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16