Dark Light
Спорт | 2026-06-10

“ДАКАР 2026” ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН ЭРХ АВСАН ТАМИРЧИДТАЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нар өнөөдөр “Дакар-2026” Залуучуудын IV зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад буй тамирчид, дасгалжуулагчид болон холбоодын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Монгол Улсаас спортын 6 төрөлд нийт 10 тамирчин эрхээ аваад байна. Үүнд:
  • 3х3 сагсан бөмбөг – 4 тамирчин
  • Усанд сэлэлт – 2 тамирчин
  • Бокс, жүдо, дугуй, элсний бөх – тус бүр 1 тамирчин оролцох бөгөөд Монголын багийн бүрэлдэхүүнд тус наадмын мэдээлэл болон бэлтгэл ажил хангах, зохион байгуулалтын мэдээллийг МҮОХ-ны ажлын албанаас хийв.
“Дакар-2026” наадам 2026 оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 13-нд Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдах бөгөөд Африк тивд болох анхны Олимпын спортын наадам гэдгээрээ онцлогтой.
“Сингапур-2010” залуучуудын анхдугаар зуны олимпын наадамд гимнастикийн төрөлд Г.Эрдэнэболд, чөлөөт бөхийн охидын 60 кг-ын жинд Б. Батцэцэг нар алтан медаль хүртэж, Монголын багийн амжилтын буухиаг эхлүүлсэн бол “Наньжин-2014” залуучуудын II зуны олимпын наадамд чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б. Дөлгөөн мөнгөн медаль, “Буэнос-Айрес-2018” залуучуудын III зуны олимпын наадамд жүдо бөхийн төрөлд Г. Тэмүүжин хөвгүүдийн 55 кг-д, Л. Сосорбарам охидын 52 кг-д тус тус мөнгөн медаль, чөлөөт бөхийн охидын 65 кг-ын жинд Т. Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм.
Монголын залуу тамирчид олимпын өмнөх амжилтын буухиаг үргэлжлүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр бэлтгэлээ базааж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16