Tөрөлх нутагтаа ирж, баяр наадмын бэлтгэлдээ гарсан нутгийн хүчтэн бөхчүүдтэйгээ Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нарын аймаг орон нутгийн удирдлагууд уулзан, амжилт хүслээ.
Монгол Улсын харцага Н.Золбоогоор ахлуулсан, Улсын арслан Э.Батмагнай, Улсын начин Б.Эрдэнэхүү, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын багтсан "Тэргүүн Богд" дэвжээний 80 гаруй бөхчүүд улсын баяр наадмын бэлтгэлээ төрөлх нутагтаа 06 сарын 25 хүртэл хангах юм.
"Тэргүүн Богд" дэвжээний Улсын баяр наадмын бэлтгэлийн ахлах багшаар С.Мөнхдуулдах, туслах багшаар аймгийн арслан Т.Дүүрэнсаран, хүчний багш дасгалжуулагчаар аймгийн начин О.Намнанжанцан нар тус тус ажиллаж байна.
Энэ сарын сүүлээр "Тэргүүн Богд" бөхийн дэвжээний галын сорилго наадмыг Улаанбаатар хотын ойролцоо зохион байгуулна.

АДМИН







Спорт







