Dark Light
Спорт | 2026-06-12

Г.ЗАНДАНШАТАР ШАТРЫН БАГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХООР ХОНГКОНГИЙГ ЗОРИЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Mонголын шатрын холбооны ерөнхийлөгч, шатрын Олон улсын хэргэмт мастер (Arena IM) Г.Занданшатар Хонконгт болох дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд (FIDE World Rapid, Blitz  Team Championship 2026) оролцохоор хүлгийн жолоо залжээ.

Тэрбээр энэ удаагийн ДАШТ-д шатрын ертөнцийн супер оддыг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн чансааг тэргүүлэгч алдарт “WR Chess” багийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтан тоглох юм. Энэхүү багт дэлхийн №1 их мастер Магнус Карлсен тэргүүтэй Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Хоу Ифань, Александр Костенюк нарын шилдэг мастерууд багтаж байгаа билээ. Тэмцээн энэ сарын 16-22-нд болно.

“WR Chess” баг үүсгэн байгуулагдсан цагаас хойш дэлхийн шилдэг шатарчдыг нэгтгэхээс гадна шатрын соёл, боловсрол, эв нэгдлийн үнэ цэнийг эрхэмлэн дэмждэг хүмүүсийг нэгтгэх зорилготой ажиллаж иржээ. Г.Занданшатарын Монголын шатрын хөгжил, оюуны боловсролыг дэмжих чиглэлээр олон жил ажилласан туршлага нь “WR Chess” багийн үнэт зүйлтэй нийцэж байгааг зохион байгуулагчид тэмдэглэсэн байна. Мөн түүний оролцоо баг болон дэлхийн шатрын хамтын нийгэмлэгт шинэ урам зориг, олон улсын анхаарал авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16