Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэлсэн ч АНУ-ын үзэгчид уг тэмцээнийг хэр зэрэг анзаарч, сонирхож байгаа нь эргэлзээтэй хэвээр байна. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Энэхүү нүсэр тэмцээн эхэлснийг ч мэдэхгүй хүн олон байна” гэсэн өнгө аяс давамгайлж байгаа юм.
Ялангуяа сагсан бөмбөгийн хамгийн том тайз болох NBA-ийн финалын цуврал тоглолтууд ид дундаа үргэлжилж буй энэ үед ДАШТ Америкийн спортын зах зээлд төдийлөн хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй байна. Үзэгчдийн анхаарал дэлхийн хөлбөмбөг рүү биш, дотоодынхоо томоохон лигүүд рүү илүүтэй төвлөрсөн хэвээр байгаа нь үүнд голлон нөлөөлжээ.
Энэхүү дүр зураг нь хөлбөмбөгийн спорт АНУ-д одоогоор бөх бат байр сууриа эзэлж амжаагүйг дахин баталж байна. Хэдийгээр тэмцээний эхний шүгэл үлээсэн ч хүлээлт болон олон нийтийн оролцоо сул хэвээр байна.
Ирэх өдрүүдэд АНУ-ын шигшээ багийн тоглолтууд эхэлж, тэмцээний уур амьсгал ширүүсэхийн хэрээр америкчуудын сонирхол сэргэх үү гэдэг нь анхаарал татаж буй асуудал юм. Гэхдээ одоогоор Дэлхийн аварга Америкийн спортын гол сэдэв болж чадсангүй.






Спорт






