Dark Light
Спорт | 2024-12-06

“Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх  зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Классик Пауэрлифтингийн тэмцээн” амжилттай зохион байгуулагдаж байна.

Тэмцээний нээлт өнөөдөр /2024.12.06/ болж, нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучууд, спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, зөвлөлийн гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, тэмцээнд оролцож буй тамирчид оролцсон юм. 

Уг тэмцээн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газар хариуцан зохион байгуулж байна.

“Классик Пауэрлифтингийн тэмцээн”-д Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль зэрэг 16 байгууллагын 190 гаруй тамирчин 4 ангилалд 252 багц медалийн төлөө хүч чадлаа сорин өрсөлдөж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00