Dark Light
Нийгэм | 2026-11-24

НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийт шүүгчийн хуралдаанаар Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлан гаргах аргачлалыг баталж, Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах аргачлалыг дахин хэлэлцэхээр хойшлуулан, Улсын дээд шүүхэд шинээр томилогдсон шүүгч З.Ганзоригийг Захиргааны хэргийн танхимд хуваарилав.

Түүнчлэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон дагалдан өөрчлөлт орох бусад хуулийн төслийг боловсронгуй болгох талаар хууль санаачлагчид санал хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас ирүүлсэн Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдан өөрчлөлт орох бусад хуулийн төсөл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгээс ирүүлсэн "Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд тайлбар нэмэх тухай" хуулийн төсөл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас ирүүлсэн Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй тус тус танилцаж, хууль санаачлагчид хариу хүргүүлэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяраас ирүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас тус тус ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдан өөрчлөлт орох бусад хуулийн төслийг хуульд заасан бүрдэл хангаагүй тул буцаан хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайханаас ирүүлсэн албан бичигтэй танилцаад тайлбар хүргүүлэхээр, иргэн С.Батбаатараас ирүүлсэн хүсэлттэй танилцаж, албан бичгээр хариу хүргүүлэхээр тус тус тогтов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08