Dark Light
Спорт | 2024-12-06

Дархан аварга цолтон Монгол бөхийн өргөөнд долоон жилийн дараа зодоглоно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.  

Барилдаан зохион байгуулагчдын хүсэлтээр арванхоёрдугаар сарын 7-нд ба арванхоёрдугаар сарын 10-ны өдөр товлогдоод байсан хуваарьт барилдааныг Ардчилсан намаас нэгтгэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

Энэхүү барилдаанд Дархан аварга Н.Батсуурь барилдахаар бүртгүүлсэн нь Монгол бөхийн өргөөнд долоон жилийн дараа Дархан аварга цолтон зодоглох гэж буй тохиолдол болж байна.  

Хамгийн сүүлд 2017 оны Сар шинийн барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр зодоглож байжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00