Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Хүндэтгэлийн барилдаан” Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Улс аймгийн алдар цолтой 128 бөхөөс Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Монгол Улсын Заан Д.Хүдэрбулга түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын Заан М.Лхагвагэрэл үзүүрлэн, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Монгол Улсын Начин Э.Сумьяабат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Сумын заан Э.Төгс-Эрдэнэ нар шөвгөрсөн байна.
Шагналыг Монгол Улсын тав дах ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, МоАх-ы дарга Х.Баттулга, Ардчилсан Намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын АН-ын Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд гардууллаа.