Dark Light
Нийгэм | 2026-11-24

ТАНЫ НУУЦ ҮГ ЭНЭ ЖАГСААЛТАД БАЙГАА ЮМ БИШ БИЗ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

“123456” дахин дэлхийн хамгийн түгээмэл нууц үгээр шалгарч, сая сая хүн ганцхан секундийн дотор тайлагдах нууц үг ашиглаж байна

Олон улсын кибер аюулгүй байдлын “NordPass” байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн хамгийн түгээмэл нууц үгсийн шинэчилсэн жагсаалтыг “123456” дахин тэргүүллээ. Энэхүү энгийн тоон дараалал нь сүүлийн найман жилийн судалгааны долоод нь ийнхүү нэгдүгээр байрт бичигдэж байна.

Жагсаалтын хоёрдугаар байрт “admin”, гуравдугаар байрт “12345678” тус тус орсон бөгөөд хакерууд эдгээр нууц үгийг тусгай программын тусламжтайгаар ердөө нэг секунд хүрэхгүй хугацаанд тайлах боломжтой байдаг аж.

Сая сая хүний ашигладаг “хэтэрхий амархан” нууц үгс

“NordPass”-ийн судлаачид кибер халдлагын улмаас алдагдсан олон терабайт мэдээллийн санд дүн шинжилгээ хийхэд дэлхий даяар сая сая хэрэглэгч аюулгүй байдлаа огт тоолгүй дараах хэлбэрийн нууц үгсийг олноор нь ашигласаар байгаа нь тогтоогджээ:

  • Дараалсан тоо болон гарын товчлуурын байрлал: “123456” (4–5 сая гаруй удаагийн бүртгэлд илэрсэн), “123456789”, “12345”, “111111”, “000000” зэрэг тооноос гадна компьютерын гар дээрх үсгийн дарааллаар бичигддэг “qwerty”, “qwerty123”, “1q2w3e4r” зэрэг хослолууд сая сая хэрэглэгчийн дунд түгээмэл байна.

  • Логик утгатай энгийн үгс: Хэрэглэгчид мартахаас төвөгшөөж “password” (нууц үг), “admin” (админ), “secret” (нууц), “welcome” (тавтай морил), “iloveyou” (би чамд хайртай) зэрэг үгсийг ихээр ашигладаг.

  • Тусгай тэмдэгт нэмсэн ч амархан таагдах хувилбарууд: Сүүлийн үед вэбсайтууд том үсэг, тоо, тусгай тэмдэгт шаарддаг болсонтой холбоотойгоор хүмүүс “Password1”, “Admin@123”, “P@ssw0rd” гэх мэт хэлбэр рүү шилжсэн ч эдгээр нь мөн л хакеруудын хамгийн түрүүнд шалгадаг эхний 10 хувилбарт багтдаг байна.

Хэрхэн найдвартай нууц үг зохиох вэ?

Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд дор хаяж 12–16 тэмдэгтээс бүрдсэн, утга санаагүй үсэг, тоо, тусгай тэмдэгт холилдсон нууц үг (passphrase) ашиглах, төрсөн он сар, утасны дугаар болон өөрийн нэрээ оруулахгүй байх, мөн давхар баталгаажуулалтыг (2FA) заавал идэвхжүүлэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08