Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын "Классик пауэрлифтинг"-ийн аварга шалгаруулах тэмцээнд дэд хурандаа С.Энхтайван дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож, нийт 26 багц медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.
Цагдаагийн ерөнхий газар, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран “Аврагч” спорт хороонд 2024 оны 12 дугаар сарын 06-07-нд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий 16 байгууллагын 200 гаруй тамирчин насанд хүрэгчид, мастер-1, мастер-2, эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Тэмцээний дүнгээр Зэвсэгт хүчнийхэн алтан медаль 9, мөнгөн медаль 9, хүрэл медаль 8 удаа тус тус хүртэж, байгууллагын дүнгээр гутгаар байрт шалгарч, цомын эзэд болсон юм.