Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” ажилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Классик Пауэрлифтинг”-ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Уг тэмцээн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газар, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоотой хамтран энэ оны арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 16 байгууллагын 190 тамирчин, 4 ангилалд, 252 багц медалийн төлөө хүч чадлаа сорин өрсөлдсөн байна.
Байгууллагын нийлбэр дүнгээр Тэргүүн байрыг Цагдаагийн ерөнхий газрын баг, тамирчид 80 оноогоор, Дэд байрыг Хил хамгаалах ерөнхий газар 21 оноогоор, Гутгаар байрыг Зэвсэгт хүчний жанжин штаб 21 оноогоор тус тус эзэлсэн юм.