Dark Light
Спорт | 2024-12-10

Ө.Батцэцэг Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын хөлбөмбөгийн улирал дууссан ч шүүгчид гадаад улсууд руу томилогдон, тивийн болон бүс нутгийн тэмцээнүүдэд ажиллаж байна. 

Тухайлбал, АХБХ-ны Элит, МХБХ-ны А ангиллын шүүгч Өнөржаргалын Батцэцэг арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 5-ны хооронд Лаос улсын нийслэл Вьентьян хотод болсон Зүүн Өмнөд Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүлээ. 

Сингапур, Зүүн Тимор, Лаос, Камбож, Индонез, Малайз улсын эмэгтэйчүүдийн шигшээ багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн тус тэмцээний таван тоглолт дээр Ө.Батцэцэг шүүгчийг томилон ажиллуулсан юм. 

Тэр дундаа тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт буюу Зүүн Тимор, Индонезийн тоглолтыг дэнсэлсэн шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан нь онцлох үйл явдал байлаа.

Тус тэмцээнд Индонез улсын бүсгүйчүүд түрүүлж, анх удаа энэхүү тэмцээний цомын эзэд болжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11