Монголын мас-рестлингийн холбоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн У.Нарантогтоход 5 сая төгрөг, Мөнгөн медаль хүртсэн тамирчдыг тус бүр 1 сая төгрөг, Хүрэл медаль хүртсэн тамирчдыг "Энх Хүдэр Эрдэнэс" ХХК-ийн зүгээс тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа. Мөн ДАШТ-ний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Монголын Мас-рестлингийн спортын холбооны ерөнхий шүүгч олон улсын шүүгч С.Тэлмэн, олон улсын шүүгч Б.Даариймаа, Монголын мас-рестлингийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн нарыг ‘’SRP RISING’’ группийн хамт олноос тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулав. Тус арга хэмжээний үеэр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Ази тивийн үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Б.Мөнхтүшиг, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 4 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальт, М.Алтайбаатар, "Энххүдэр эрдэнэс" ХХК-ийн удирдлага Монголын Мас-рестлингийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Хүдэрхүү нарыг Монгол Улсад Орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн медалиар шагналаа. ДАШТ -нд алтан медаль хүртсэн У.Нарантогтохыг Монголын Үндэсний Олимпын хорооны Олимпын алдар одонгоор шагнасан бол Ц.Пүрэвсүрэн, Б.Сүхбат, Э.Орхонтамир нарыг Монголын Үндэсний Олимпын хорооны алтан медалиар шагналаа. Мөн тус өдөр Монголын Мас-рестлингийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр "Энх Хүдэр Эрдэнэс" ХХК-ийн ерөнхий захирал Э.Хүдэрхүү элсэж холбогдох үнэмлэх, тэмдгийг Монголыг Мас-рестлингийн спортын холбооны ерөнхийлөгч Э. Мөнхсүрэн албан ёсоор гардуулав.
Спорт | 2024-12-11
Сэтгэгдэл бичих