Dark Light
Спорт | 2024-12-11

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын таван тамирчин өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд 92 орны 471 тамирчин өрсөлдөх бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлагад таван тамирчин оролцох юм. 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 71 кг-д ОУХМ Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 76 кг-д Х.Буяннэмэх, А.Содгэрэл нар хүч үзнэ. Өнөөдөр Монголын баг тамирчдын салхийг хагалж, Ази тивийн аварга Г.Ануужин өргөлтөө өргөнө. Монгол Улсаас хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн цор ганц тамирчин нь М.Анхцэцэг ба тэрбээр 2017, 2019 онд хүрэл, 2021 онд алт (нийлбэр) хоёр мөнгө, 2022 онд мөнгөн медаль хүртэж байв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11