Dark Light
Спорт | 2024-12-17

Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд монголын 10 тамирчин өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 25-наас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно. 

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Төрмөнхийн удирдлага эмэгтэйчүүдийн ангилалд IM, WGM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Т.Мөнхзул, WGM Ү.Үүрийнтуяа, WIM Д.Мөнхзул, WCM Б.Мөнгөнзул, WCM Х.Баясгалан нар өрсөлдөнө. 

Харин эрэгтэйчүүдийн ангилалд GM Б.Батсүрэн, GM С.Билгүүн, IM Д.Ган-Эрдэнэ, IM Г.Амартүвшин нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын шатарчдаас тус тэмцээнээс хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн онд WIM Т.Мөнхзул үзүүлсэн бөгөөд тэрбээр блиц төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10