Dark Light
Спорт | 2024-12-25

Э.Галбадрах зүүн Азийн АШТ-ийг шүүсэн тав дахь монгол шүүгч боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шат энэ сарын 8-17-нд Хонг Конгд болж, Монголын шигшээ баг оролцохоос гадна манай шүүгч Э.Галбадрахыг тус тэмцээнд томилон ажиллууллаа. 

Э.Галбадрах Монгол, Хонг Конг, Тайванийн багуудын нөгөө хэсгийн тоглолт болох Макао, Гуамын багуудын тоглолтын нэгдүгээр туслах шүүгчээр ажиллав.

Азийн ХБХ-ны Элит, МХБХ-ны "А" ангиллын шүүгч Э.Галбадрах энэ тэмцээнийг шүүн явуулсан тав дахь монгол шүүгч болсныг онцлох нь зүйтэй.

Э.Галбадрахаас өмнө 2016 оны долдугаар сард Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд нар анх удаа Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд ажилласнаар монгол шүүгчид ажиллах эхлэлийг тавьж байсан түүхтэй.

Харин тухайн оны арваннэгдүгээр сарын 12-нд Д.Түмэнбаяр, Ч.Жавхлантөгс, Э.Ариунболд, Б.Хаш-Эрдэнэ нарын дөрвөн шүүгч Зүүн Азийн хоёрдугаар шатны Тайвань, Гуамын тоглолтыг шүүж байв. Энэ нь монгол шүүгч нар бүтэн багаараа олон улсын тоглолт шүүсэн анхны тохиолдол байсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11