Dark Light
Эдийн засаг | 2026-11-24

320 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ 46.3 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖААЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 320.0 мянган тонн нүүрсийг 46.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 256.0 мянган тонн, 42.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 худалдан авагч компани оролцож, үнэ 18.0 ам.доллар буюу 12.2 хувиар өсөв.
Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонн, 3.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
2026 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 262 удаагийн арилжаагаар 18.2 сая тонн нүүрсийг 1.80 тэрбум ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2026 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалсан нүүрсний хэмжээ 1.6 дахин өсөж, 11.6 сая тонноос 18.2 сая тоннд хүрсэн бол арилжааны үнийн дүн 2.5 дахин өсөж, 716.0 сая ам.доллароос 1.80 тэрбум ам.долларт хүрээд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08