Dark Light
Спорт | 2025-01-15

ХАРБИНД МОНГОЛЫН 80 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

9 дэх удаагийн Азийн Өвлийн Наадам БНХАУ-ын Харбин хотод 2025 оны 02 дугаар сарын 07-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тэд өмнө нь 1996 онд  Азийн Өвлийн Наадмыг мөн зохион байгуулж байв.

Азийн Өвлийн Наадам нийт 11 спортын 64 төрлөөр зохион байгуулагдана. Үүнд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд, цанаар авирах гэсэн спортууд багтаж байна. Цанаар авирах спорт анх удаагаа Азийн Өвлийн Наадмын хөтөлбөрт багтсан.

Ази тивийн нийт 34 орны 1,500 гаруй тамирчид энэ удаагийн наадамд оролцохоор болсон нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давж байгаа юм.

Энэ удаагийн наадамд Монголын 80 тамирчин  өрсөлдөнө. Тэд биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цана, снөүборд гэсэн 8 спортоор өрсөлдөх болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00