Японы автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн зардлаа бууруулах зорилгоор үндсэн сэлбэг хэрэгсэл болон материалын техникийн үзүүлэлтүүдийг стандартчилахаар төлөвлөж байна.
Энэхүү санаачилга нь Японы автомашин үйлдвэрлэгчдийн дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.
Тодруулбал, автомашины эд анги үйлдвэрлэхэд ашигладаг ган, мөн хуванцар эд анги болон цахилгааны утас хийхэд хэрэглэдэг полимер давирхайн техникийн үзүүлэлтүүдийг нэгдсэн стандартад оруулахаар төлөвлөжээ.
Одоогоор Японы автомашин үйлдвэрлэгчид сэлбэг хэрэгсэл, материалыг өөрсдийн техникийн шаардлагад нийцүүлэн сонгож, ашигладаг байна. Харин нэгдсэн стандарт нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн зардлыг бууруулахаас гадна үйл явцыг илүү оновчтой зохион байгуулах боломж бүрдэх юм.
Ингэснээр хэмнэсэн хөрөнгийг автомашины салбарын дэвшилтэт технологи хөгжүүлэхэд зарцуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.







Гадаад



