Dark Light
Спорт | 2025-01-15

ШАТРЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын шатрын холбооноос 20 хүртэлх насны Залуучуудын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Тэмцээнд 10-20 насны эмэгтэй, эрэгтэй ангиллын нийт 188 шилдэг залуу шатарчид Швейцарь системийн 9 өрөгт оюун ухаанаа сорин өрсөлдөж аваргууд тодров.

Эмэгтэй ангилал:

1-р байр З.Нарансолонго /Стейниц МША/

2-р байр эФМ Э.Хүслэн /Хан-Алтай клуб/

3-р байр эФДМ Б.Мөнгөнзул /Гэгээн арвай клуб/

4-р байр эФДМ Х.Баясгалан /Босоо ноён клуб/

5-р байр эФДМ Б.Буянхишиг /Стейниц МША/

Эрэгтэй ангилал:

1-р байр ОУМ Г.Амартүвшин /Гэгээн арвай клуб/

2-р байр ФМ Н.Содбилэгт /Хан-Алтай клуб/

3-р байр ФМ Г.Тэнгүүндалай /Босоо ноён клуб/

4-р байр СМ Г.Сүхбат /Говь-Алтай аймаг/

5-р байр Г.Чулуунбаатар /Сэлэнгэ аймаг/

Тэмцээний эрхэм зорилго нь Дэлхийн, Ази тивийн, Зүүн азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчдыг тодруулахад оршиж байгаа бөгөөд тус тэмцээний аваргууд хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 8-ны өдрүүдэд Монтенегро улсын Петровац хотноо зохион байгуулагдах Залуучуудын ДАШТ-д оролцоно.

Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.

Эмэгтэй ангилал --> Энд дар

Эрэгтэй ангилал --> Энд дар

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14