Монголын шатрын холбооноос зохион байгуулж байгаа Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдыг сонгон шалгаруулах тэмцээн 4-р сарын 7-9-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд 8-р өргөөр амжилттай үргэлжилж байна.
Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн нь олон улсын чансаагаараа эмэгтэй 1800, эрэгтэй 2000-аас дээш чансаатай шатарчид оролцох болон Дэлхийн цомын тэмцээний эрх олгодог гэдгээрээ онцлогтой Ази тивдээ нэр хүндтэй элит тэмцээнд тооцогддог билээ. Азийн 3.3 бүсэд Монгол, Бруней, Камбоджи, Тайвань, Хонконг, Индонез, Япон, Лаос, Макао, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, БНСУ, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам зэрэг улсууд багтдаг бол БНХАУ дангаараа 3.5, Энэтхэг улс дангаараа 3.7 гэсэн бүс болдог байна. Тэгвэл Монголын шатрын холбоо тус тэмцээнийг эх орондоо 2 дахь удаагаа 4-р сарын 22-ны өдрөөс 5-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулна. Мөн тэмцээн зохион байгуулж буй орны давуу эрхийн хүрээнд эмэгтэй ангилалд 1800 хүртэлх, нээлттэй ангилалд 2000 хүртэлх олон улсын чансаатай шатарчдын дунд чухал ач холбогдолтой олон улсын тэмцээнд эх орондоо оролцох тэгш боломж олгон сонгон шалгаруулах тэмцээнээс ангилал тус бүр 20-н байрт шалгарсан шатарчдыг чансааны босгогүй оролцуулахаар болсон.
Сонгон шалгаруулах тэмцээнд нийт 160 шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд 7-р өргийн дараах байдлаар нээлтээй ангилалд Ц.Лхагвадорж, А.Эрхэмбаяр, М.Батманлай, Т.Тодмөнх, Б.Цолмон нар 6 оноотой, эмэгтэй ангилалд Б.Ану, Б.Уянгалянхуа нар мөн 6 оноотой ангилал тус бүрээ тэргүүлж байгаа юм. Өнөөдөр тэмцээний шийдвэрлэх сүүлийн 8,9-р өргүүд тоглогдож Азийн 3.3 бүсийн тэмцээнд оролцох эрхтэй 40 шилдэг шатарчид тодорно.
Сонгон шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр Шүүгчдийн зөвлөлийн дарга, Тэмцээн зохион байгуулалтын хорооны гишүүн, Фиде мастер М.Гүнбаяр ажиллаж байна.
Тэмцээний 8-р өргийн оноолтыг дараах холбоосоор орж харна уу.
Нээлттэй ангилал --> https://chess-results.com/tnr1151846.aspx?lan=1&art=2...
Эмэгтэй ангилал --> https://chess-results.com/tnr1151847.aspx?lan=1&art=2...