Dark Light
Спорт | 2025-04-14

МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ “RAMASSA”-РУУ ХӨТЛӨХ ЖИМ ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өдгөө түүхт 50 жилийн ойтойгоо золгож буй, Барселонагийн алдарт “RAMASSA” клубийнхний азийн улсад хийж буй анхны аялал энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Энэ сарын 12-нд 40 гаруй хүнтэй баг манай улсад хөл тавьсан бөгөөд тэд ирсэн даруйдаа Монголын Хөлбөмбөгийн холбоогоор зочилж Футзалын ордонтой танилцсаны дээр манай шигшээ багийн тамирчидтай хийх “Нөхөрсөг тоглолт”-ынхоо техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурлыг хийсэн юм.

Ийнхүү өчигдөр манай шигшээгийн тамирчид “Ramassa”-тай МХБХ-ны Футзалын ордон дүүрэн үзэгчидтэйгээр “Нөхөрсөг тоглолт”-оо маш амжилттайгаар хийлээ.

Монголын шигшээ баг эхний гоолыг оруулж, тэмцээний эхний хагасыг 2:1-ээр, үндсэн цагт 4:2-ын харьцаатайгаар хожил байгуулсан юм. “RAMASSA” багийн дасгалжуулагч Чави Парра “Монголын шигшээ багийн тамирчид ур чадвар, техник сайтай юм. Тэдний дундаас 4, 10 дугаартай тамирчдыг онцлон хэлнэ” гэлээ.

Нөхөрсөг тоглолтын дараа Монголын Хөлбөмбөгийн холбооны төлөөллүүд “Ramassa” клубийн Ерөнхийлөгч, ноён Jorge Crive Turigas-тай санамж бичиг байгуулсан бөгөөд санамж бичгийн агуулга нь МХБХ-ны зүгээс жил бүр тодорхой тооны хүүхдийг сонгон шалгаруулж “Ramassa”-д “илгээх” тухай байв.

Тодруулбал: Тодорхой тооны хүүхдүүдийг “Ramassa”-гийн дэргэдэх академид суралцуулж, Испанийн Дээд лигийн тоглолтыг үзүүлэх нөхцөл болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх зорилготой аж. Энэхүү Санамж бичиг Хөлбөмбөгийн спортод хайртай, авьяаслаг хүүхэд багачуудад маань Испани улсын Барселона хотын алдарт “Ramassa”-клубийг зорих замд гарах эхний алхам нь боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11