Dark Light
Спорт | 2025-04-18

ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГИЙН 10 БАГТ UNIQLO БРЭНДИЙН ХУВЦАС ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Төв Азарганууд” хөлбөмбөгийн клуб, Япон-Монголын эдийн засгийн хөгжлийн хорооноос Монгол Улсын дээд лигийн 10 баг тус бүрд 30 ширхэг Uni Qlo брэндийн, спортын зориулалттай, халдаг дотуур өмд, цамцны хослолыг гардуулан өглөө. Хүйтэн, сэрүүний улирал давамгайлсан Монгол Улсын тамирчдад бэлтгэл хийхэд таатай байлгах үүднээс “High Tech” нэрийн энэхүү хувцсыг бэлэглэж байгаа аж. 
Монгол-Японы эдийн засгийн нөхөрлөлийн хамтын холбооны Хүндэт Ерөнхийлөгч Deane Sadler ийнхүү нийт 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тамирчны хувцсыг гардуулан өгсөн бөгөөд тэрээр өнгөрсөн хоёрдугаар сараас хөлбөмбөгийн “Төв Азарганууд” клубийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Цаашид МХБХ-той хамтран Монгол Улсын дээд лигийн тамирчид, клубүүдийг дэмжихэд шаардлагатай олон ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа ноён Deane Sadler онцолсон юм. 
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10