Dark Light
Спорт | 2025-04-19

ЖҮДО БӨХИЙН “ТОП 6” ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын жүдо бөхийн холбооноос “Топ 6” тэмцээнийг өнөөдөр “М Банк Арена”-д зохион байгуулах гэж байна.  Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд улсын аваргаас медаль хүртсэн болон дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй жүдочид барилдахаар боллоо. Олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Н.Дагвасүрэн, Б.Серик, Э.Мөнхжаргал, Ө.Пэрэнлэйжамц, Ж.Анударь, Л.Сосорбарам, Б.Ганхайч тэргүүтэй шилдэг жүдочид барилдахаар иржээ. Түүнчлэн өсвөр, залуучуудын улсын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-ий медальт залуу тамирчид барилдаж, ур чадвараа харуулах юм. 
“Топ 6” тэмцээнд БНСУ-ын алдарт бөх Ким Жае Бумаар ахлуулсан дунд болон хүнд жингийн жүдочид оролцоно. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00