Эс Жи Эйпс болон Бишрэлт Метал багуудын цувралын 7 дахь тоглолт явагдаж, Эс Жи Эйпс баг энэ удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг өндөрлүүлээд байна. Багийн эзэн О.Мөнхжин Бишрэлт Метал багийг 3 дараалан хожиж эргэн ирэлт хийвэл сагсанбөмбөгөөс явна гэдгээ өөрийн цахим хуудсаар илэрхийлээд байсан. Түүнийг монголын сагсанбөмбөгийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж, олон өөрчлөлт хийсэн гэж үзэх хүмүүс олон байна. Тэдгээр хүмүүсийн нэг нь Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравцамж. Тэрбээр өөрийн цахим хаягаараа түүний постод сэтгэгдлээ ийн илэрхийлжээ. Ц.Шаравжамц “О.Мөнхжин ийм амархан бууж өгөх юм уу? Наад дасгалжуулагч чинь болохгүй байна гэдгийг ах нь аль эрт хэлсэн дээ. Хэрвээ хүсвэл хөдөлмөр зүтгэл сэтгэлийг чинь үнэлээд ах нь бүх ажлаа хаяад ирэх жил дасгалжуулаад аварга аваад өгч болно шүү. Сагс гэдэг харахад хэцүү юм шиг боловч ойлгосон хүнд амархан спорт шүү. Би гадаад дасгалжуулагч шиг өндөр цалин нэхэхгүй. Миний зургаан зулзага танайд байгаа болохоор харамсаад жаахан шар хөдлөөд байна л даа” гэжээ.
Спорт | 2025-04-19
Ц.ШАРАВЖАМЦ: АХ НЬ БҮХ АЖЛАА ХАЯАД ИРЭХ ЖИЛ ДАСГАЛЖУУЛААД АВАРГА АВААД ӨГЧ БОЛНО ШҮҮ
СЭТГҮҮЛЧ |
С.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих