Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын XIII удаагийн тэмцээнийг 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2025 оны дөрөвдүгээр сарын 21-22-ны хооронд 2 насны ангиллаар 3 үе шаттай зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, тэдэнд хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх гол зорилготой.
Энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү “Улаанбаатар лиг” волейболын тэмцээний 1, 2 дугаар үе шатанд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 142 сургуулийн 540 багийн 67120 сурагч өрсөлдсөн бол нийслэлийн шигшээ тэмцээнд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч оролцоно. Тэмцээн энэ сарын 21-23-нд Буянт-Ухаа спорт ордонд болох юм.