Dark Light
Спорт | 2025-04-22

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захир­гааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийд­вэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловс­руулан батлуулжээ.
Улмаар 1925 оны 4-р сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол Ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.
Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр 13:00 цагаас "Улсын аварга цолны хүндэтгэл" Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг Монгол Бөхийн Өргөөнд Өргөөнд зохион байгуулна.
Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2,5 сая төгрөгийн бай шагнал гардана.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00