Dark Light
Спорт | 2025-04-24

САГСАН БӨМБӨГЧИД ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 30 жилийн ойн хүрээнд МСБХ, Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоо, Сагсан бөмбөгийн тамирчдын Ирээдүй холбооноос сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүндэт дасгалжуулагчдадаа хүндэтгэл үзүүллээ. Үүнд: МСБХ-ны анхны лигийн Азийн чоно багаар гараагаа эхэлж

  • Угалзын цөөврүүд,
  • Моносоник,
  • Ажнайн Азарганууд,
  • Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургуулийн Ирвэсүүд,
  • Тавантолгой транс компанийн Ёлууд,
  • Баянзүрх Буллс багуудын дасгалжуулагчаар тасралтгүй 20 жил ажиллаж Лигийн 4 удаагийн аварга, 4 удаагийн дэд аварга, Монгол улсын, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны итгэмжлэгдсэн анхны дасгалжуулагч, Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч, Монгол улсын сагсан бөмбөгийн анхны ууган Гавьяат дасгалжуулагч Цэрэндондогийн Цэвэрбал,

МСБХ-ны анхны лигийн Генералууд багаас гараагаа эхэлж лигийн

  • Баганат-Өргөө,
  • Уурхайчин багуудын дасгалжуулагчаар ажиллан лигийн 2 дэд аварга, 3 хүрэл медалийг хүртэж байсан Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны итгэмжлэгдсэн дасгалжуулагч, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Бадарчийн Дамба нарт хүндэтгэл үзүүллээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11